Бүх апп
Garmin Messenger

Garmin Messenger

Сүлжээгүй газар хиймэл дагуулаар мессеж илгээх, SOS дуудах апп.

5 заавар3 асуулт

Заавар

Garmin Messenger ашиглахтай холбоотой түгээмэл алхмууд.

  1. 1

    App Store эсвэл Google Play Store нээнэ.

  2. 2

    “Garmin Messenger” гэж хайна.

  3. 3

    Install / Get товч дарж суулгана.

  4. 4

    Garmin account-аараа нэвтэрнэ.

  5. 5

    Notification, Location, Bluetooth permission-г Allow хийнэ.

  1. 1

    Garmin Messenger эсвэл inReach төхөөрөмжөө асаана.

  2. 2

    Утсан дээр Bluetooth асаана.

  3. 3

    App дотор Devices хэсэг рүү орно.

  4. 4

    Төхөөрөмжөө сонгож pairing code баталгаажуулна.

  5. 5

    Холболт амжилттай болсны дараа мессежийн түүх синк болно.

  1. 1

    Хиймэл дагуулын мессежид тохирох Garmin төхөөрөмж болон идэвхтэй satellite plan шаардлагатай.

  2. 2

    Задгай тэнгэр харсан газар байрлана — барилга, ой мод дохио хаана.

  3. 3

    Чат нээж мессежээ бичээд илгээнэ.

  4. 4

    Илгээх хугацаа дохионы нөхцөлөөс шалтгаалж хэдэн минут болж болно.

  5. 5

    Утас, сүлжээ байгаа үед мессеж энгийн интернэтээр дамжина.

  1. 1

    Контактаа Messenger app дотроос нэмнэ.

  2. 2

    Хүлээн авагч Messenger app суулгасан бол сүлжээгээр үнэгүй мессеж солилцоно.

  3. 3

    Групп чат үүсгэж олон хүнтэй нэг дор холбогдоно.

  4. 4

    Аяллын өмнө чухал контактуудаа урьдчилан хадгална.

  1. 1

    SOS нь зөвхөн бодит яаралтай тохиолдолд зориулагдсан.

  2. 2

    Төхөөрөмж дээрх SOS товчийг таглаа нээж удаан дарна.

  3. 3

    Дуудлага Garmin Response-ын 24/7 төвд очно.

  4. 4

    Байршил, нөхцөл байдлаа мессежээр тодруулна.

  5. 5

    Аврах ажиллагаа дуустал төхөөрөмжөө асаалттай, тэнгэр харсан байлгана.

Түгээмэл асуулт

Хамгийн олон тавигддаг асуултууд.

Satellite plan заавал хэрэгтэй юу?

Тийм. Хиймэл дагуулаар мессеж илгээх, SOS дуудахад идэвхтэй satellite subscription шаардлагатай. Сүлжээтэй үед app хоорондын мессеж үнэгүй.

Мессеж илгээгдэхгүй удаж байна?

Тэнгэр харсан ил задгай газар гарна. Барилга, хад, өтгөн ой дохиог хаадаг. Төхөөрөмжийн батарей болон plan идэвхтэй эсэхийг шалгана.

Санамсаргүй SOS дарвал яах вэ?

SOS-г цуцлах (Cancel) сонголтыг шууд дарна. Garmin Response холбогдвол хуурамч дуудлага болохыг тайлбарлана.

Асуулт үлдсэн үү?

Garmin дэлгүүр · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Olympic Residence