GeoShop.mn
Инженер Геодези ХХКГЕОҮЙЛЧИЛГЭЭ
ГЕОДЕЗИ-ГЕОМАТИКИЙН ГРУПП
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, АРХИТЕКТУРЫН ГРУПП
ГАЗАР ХАРИЛЦАА, ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ГРУПП
ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ГРУПП
ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУД
ДРОН, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

© 2026 Инженер Геодези ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

↑ Дээш буцах
ЦАГGPSХЭРЭГСЭЛГАЗРЫН ЗУРАГ

GARMIN · ГАЗРЫН ЗУРАГ

Монголын топограф зураг.

Garmin GPS болон цагт зориулсан KMZ / IMG газрын зурагнууд — өндөрлөг, зам, суурин газрын нэр бүхэлдээ.

Mongolia Topo HDОНЦЛОХ2 ФАЙЛ
Mongolia Topo HD

Монгол улсын нутаг дэвсгэрийг бүрхсэн Garmin газрын зураг — хоёр файлаас бүрдэнэ. mongolia_map_garmin.kmz нь Custom Maps форматын растер зураг бөгөөд төхөөрөмжийн Garmin → CustomMaps хавтас руу хуулна. source нь OpenStreetMap мэдээлэлд суурилсан вектор зураг бөгөөд Garmin хавтас руу хуулна. Уул, гол, зам, суурин газар, өндөрийн шугамыг харуулна.

МОНГОЛ УЛС

50,000₮

СУУЛГАХ ЗААВАР

KMZ болон IMG файлыг хэрхэн суулгах вэ

MontanaGPSMAPOregoneTrex
  1. 1

    Хоёр файлаа татаж авах

    Худалдан авалтын дараа таны имэйл рүү хоёр холбоос илгээгдэнэ: mongolia_map_garmin.kmz (растер зураг) болон source (OpenStreetMap вектор зураг). Хоёуланг нь компьютер дээрээ татаж авна уу.

  2. 2

    GPS холбох

    USB кабелиар Garmin GPS-ийг компьютертэй холбоно уу. Disk drive байдлаар танигдана.

  3. 3

    KMZ файл хуулах

    mongolia_map_garmin.kmz файлыг GPS-ийн Garmin → CustomMaps хавтас руу хуулна уу. Хавтас байхгүй бол өөрөө үүсгэнэ үү.

  4. 4

    source файл хуулах

    source файлыг нэрийг нь өөрчлөхгүйгээр GPS-ийн Garmin хавтас руу шууд хуулна уу. CustomMaps дотор биш, Garmin хавтасны үндсэн түвшинд байрлана.

  5. 5

    Дахин асаах

    USB-г салгаад GPS-ийг дахин асаана уу. Автоматаар газрын зургийг таньж уншина.

  6. 6

    Газрын зураг идэвхжүүлэх

    Setup → Map → Map Information цэсрүү орж Custom Maps болон вектор газрын зургаа Enable болгоно уу.

НИЙЦТЭЙ ТӨХӨӨРӨМЖ

Ямар төхөөрөмжид суух вэ?

Манай KMZ зураг Custom Maps, IMG зураг нь вектор зураглал дэмждэг Garmin төхөөрөмжид суулгагдана.

GPS гар төхөөрөмж

KMZ / IMG файлыг компьютерээр шууд хуулна

  • Montana

    600 · 610 · 650 · 680 · 700 · 700i · 750i

  • GPSMAP

    62 · 64 · 64s/sx · 65 · 66i/sr · 67 · 78 · 86

  • eTrex

    20 · 30 · 22x · 32x · Touch 25/35 · Solar

  • Oregon

    450 · 550 · 600 · 650 · 700 · 750 · 750t

  • inReach

    Explorer+ · Montana 700i · GPSMAP 66i

  • Tread

    Tread · Tread XL · Tread Overland

Ухаалаг цаг

Зураглал дэмждэг загварууд

  • fēnix

    5X · 6X · 6 Pro · 7 / 7X · 8

  • tactix

    Delta · 7 · 8

  • Enduro

    2 · 3

Санамж: Дээрх жагсаалт нь түгээмэл загваруудыг харуулав. Ижил цувралын зарим хуучин эсвэл энгийн загварт зураглалын дэлгэц байхгүй байж болно.

Шалгах арга: Төхөөрөмж дээрээ Setup → Map → Map Information цэс байвал Custom Maps дэмжинэ.

Яагаад хоёр файл вэ? mongolia_map_garmin.kmz нь Custom Maps растер зураг — газрын гадарга, өндөрлөгийг тод харуулна, CustomMaps хавтаст хуулна. source нь OpenStreetMap суурьтай вектор зураг — зам, суурин газрын нэр, хайлт, чиглүүлэг ажиллана, Garmin хавтаст хуулна. Хоёуланг нь хуулбал бүрэн бүрхэвч үүснэ.

AMOLED дэлгэц: KMZ нь өнгөт зурагт суурилсан формат тул AMOLED дэлгэцтэй цагт (epix, fēnix 8 AMOLED, Forerunner 965, MARQ Gen 2) өнгө баялаг, тодосгогч өндөртэй, газрын зургийн нарийн шугам, өндөрлөгийн шугам илүү тод харагдана.